Төслийн танилцуулга

Эрх зүйн байдал

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Дэлхийн Банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Ухаалаг Засаг" төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 180 дугаар тушаалаар төслийн Удирдах хороог, Сангийн сайдын 2015 оны 213 дугаар тушаалаар Төсөл хэрэгжүүлэх нэгж ийг тус тус байгуулсан. 


Төслийн зорилго 

Төслийн зорилго нь Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийг оновчтой ашиглах замаар төрийн үйл ажиллагааг илүү сайжруулан төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгоход  оршино.  


Хугацаа:   2015-2020 он


Санхүүжилт:  Дэлхийн банкны группын Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлттэй зээл ($19.4 сая)


Хэрэгжүүлэгч: (удирдлага, зохион байгуулалт) Засгийн газрын Хэрэг эрхлэх газар


Төсөл хэрэгжих байгууллагууд:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
  • Үндэсний статистикийн хороо
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 
  • Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар


Төслийн бүрдэл хэсгүүд:







  • Бүрдэл 1: Иргэдийн оролцоог дэмжих ($0,4 сая)
    • Иргэдээс санал, хүсэлт, гомдол авах төвүүдийн үйл ажиллагааг дэмжих техникийн зөвлөх үйлчилгээ 
    • Иргэдээс Засгийн газарт ирүүлсэн санал, хүсэлт, гомдолд дүн шинжилгээ хийх системийг хөгжүүлэх техникийн зөвлөх үйлчилгээ


  • Бүрдэл 2: Төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох ($12.6 сая)
    • Төрийн бизнес процессын оновчлол, нэгдсэн архитектур нэвтрүүлэх
    • Үндэсний дата төвийн нөөцийн төвийг байгуулах
    • Инновацийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх
    • Эд хөрөнгийн цахим бүртгэлийн системийг улс орон даяар нэвтрүүлэх

  • Бүрдэл 3. Төрийн өгөгдөл мэдээллийн нээлттэй орчныг бий болгох ($ 4.6 сая)
    • Төрийн нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
    • Бүртгэл, статистикийн ерөнхий газрын өгөгдөл боловсруулалтын системийн чадавхийг бэхжүүлэх

  • Бүрдэл 4.Төслийн удирдлага, зохион байгуулалт ($ 1.8 сая)


Хүлээгдэж буй үр дүн: 

  • Зардал багасна (Төрийн нэгдсэн энтерпрайз архитектур, Үндэсний дата төвийн нөөц төв, эд хөрөнгийн цахим бүртгэл, зохион байгуулалттай болон давхардалгүй Засгийн газрын үйл ажиллагаа, дэвшилтэт  технологид оруулах хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ)

 

  • Орлого нэмэгдэнэ (Нээлттэй өгөгдөл-мэдээлэл, инновацийг дэмжих хөтөлбөр, шинэ бизнес бий болж, ажлын байрыг нэмэгдүүлнэ)

 

  • Бүтээмж нэмэгдэнэ (иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд дүн шинжилгээ хийснээр эрэлт, хэрэгцээнд тулгуурласан шийдвэр гарч, үйл ажиллагааны бүтээмж нэмэгдэнэ)

 

  • Тогтвортой  ажиллагаа (Үндэсний статистикийн хорооны өгөгдөл, мэдээллийг боловсруулах чадавхи  бэхжиж, нээлттэй өгөгдлийн хэрэглэгч байгууллагуудын уялдаа холбоо тогтмолжино)

 

  • Төрийн цахим үйлчилгээ (Ард иргэдэд  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй хүргэх)