СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 

Төслийн дугаар:  5483-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэр:  Статистикийн мэдээллийг татвар, цахим төлбөрийн баримтын мэдээлэлтэй уялдуулах иж бүрэн программ хангамж хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ

 

Зөвлөх үйлчилгээний дугаар:  CQS-3.2.9

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь эдийн засаг, нийгэм, үнийн статистикийн сар, улирал, жилийн мэдээ, тайлан, судалгаа, үндэсний тооцоо, статистикийн бизнес регистрийн сангийн мэдээллийг ТЕГ-ын сар, улирал, жилийн тайлан, ГТСМТТ-ийн НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын мэдээлэлтэй автоматаар шалгах, засварлах, баталгаажуулах зэргээр мэдээллийг боловсруулах, нэгдсэн үр дүн гаргах программ хангамжийг хөгжүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Мэдээлэл боловсруулах программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээрх 10-аас доошгүй жилийн туршлагатай;
  • Мэдээллийн сангуудыг нэгтгэн программ хангамж хөгжүүлж байсан туршлагатай;
  • Мэдээллийн сангуудыг нэгтгэн үр дүнгийн тайлан гаргах чиглэлийн шийдлүүдийг хөгжүүлж байсан туршлагатай;
  • Программ хангамжийг хөгжүүлэхдээ дараах программуудыг ашигласан туршлагатай: C#, ASP.NET C#, ASP.NET MVC, MSSQL, OLAP cube, Datawarehouse, BI;
  • Санал болгож буй ажлыг гүйцэтгэх хүний нөөц нь цагийн менежмент, тухайн ажлыг гүйцэтгэх ур чадвар, мэдлэгтэй;
  • Санал болгож буй үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарч болох өөрчлөлттэй дасан зохицох чадвартай;
  • Ижил төрлийн программ хангамжийг хөгжүүлж байсан туршлагаа баталсан байх;

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/cqs329  -ээс татаж үзнэ үү.

 

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээг 9 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд  Үндэсний Статистикийн хороо болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.