Үнийн санал авах урилга: ГХОНЦҮТ-ийн системийн тоног төхөөрөмж

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Төслийн нэр: Ухаалаг засаг төсөл

Санхүүжилтийн хэлэлцээр.: 5483-MN

Бүртгэлийн дугаар. RFQ-2.5.5B

 

Тендерийн баримт бичигт ирүүлсэн тодруулга, тодруулгыг хариуг энд дарж үзнэ үү. 

 

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийн системийн тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай байгаа тул үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн саналын хүчинтэй хугацаа: Үнийн саналын хүчинтэй хугацаа нь үнийн санал хүлээж авах эцсийн хугацаанаас хойш 60 хоногоос багагүй байна.

 

Үнийн санал авах эцсийн хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цаг.

 

Үнийн санал илгээх: Үнийн саналыг үнийн санал авах эцсийн хугацаа дуусахаас өмнө шуудан, факс, цахим шуудан буюу и-мэйлээр хүлээж авна.
Үнийн санал авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж-1/5, Үндэсний хөгжлийн газар, 303 тоот. Утас: 976-51-264870.

И-мэйл: procurement@smart.gov.mn

 

Тендерийн баримт бичгийг  www.smart.gov.mn/255b хаягаар татаж үзнэ үү.

 

Тендерийн баримт бичигт ирүүлсэн тодруулга, тодруулгыг хариуг энд дарж үзнэ үү.

 

Нийлүүлэгчид тавигдах шаардлага: Бараа нийлүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
1. Хувийн хэвшлийн хуулийн этгээд байх;
2. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2018, 2019)-ийн борлуулалтын орлогын дундаж 500,000,000 төгрөгөөс багагүй байх
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2018, 2019)-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
4. Тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жил буюу 2018-2019 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн 3 гэрээ хэрэгжүүлсэн байна. Гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, хүлээн авагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх
5. Сервер үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер болон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн орчуулга ирүүлэх
Барааны гарал үүслийн улс: Дэлхийн банкны журмын дагуу эрх бүхий нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй байх ёстой.
Хамгийн сайн үнэлэгдсэн үнийн санал: Нийлүүлэгчид тавигдах шаардлага болон техникийн шаардлага хангасан хамгийн бага харьцуулах үнэтэй санал нь хамгийн сайн үнэлгээ авна.
Хүргэлт: Үнийн санал дахь үнэд худалдан авагчийн хаягт хүлээлгэн өгөх хүртэлх бүх зардал, татвар хураамжийг оруулан тооцсон байх шаардлагатай.

 

Хүргэлтийн хуваарь: Нийлүүлэх хугацаа нь захиалгын гэрээ хийгдсэнээс хойш 30 хоногоос хэтрэхгүй байна.

 

Хүргэх хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар