Утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Онцгой нөхцөл байдлын үед сүлжээ ороогүй газарт утас болон интернэтийн сүлжээтэй төвөггүйхэн холбогдох энэхүү төхөөрөмж нь бүрэн автомат гэдгээрээ онцлогтой ажээ.

Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд санхүүжүүлсэн аж.

Үүний зэрэгцээ, тус төхөөрөмжийг 12 сар үнэ төлбөргүй ашиглах интернэтийн үйлчилгээг дагалдуулан өгч байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

2021.03.21