Цахим үйлчилгээний манлайлагч байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Ухаалаг засаг төслийн хүрээнд 11 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын 5 сая хуудас эх нотлох баримтыг цахимжуулсан билээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн эх нотлох баримтыг цахимжсан үр дүнг онцоллоо.

 

  • 26 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж, e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэгтгэх боломж бүрдэв.
  • Улсын бүртгэлийн нэгдсэн НЭГ суурь мэдээллийн санг ашиглаж байна.
  • Энэ цахим мэдээллийн санг ашиглан улсын бүртгэлийн 90 төрлийн сервис үйлчилгээг төрийн мэдээлэл солилцох ХУР системд оруулсан. 2020.08.31-ний байдлаар төрийн байгууллагууд ХУР системээр дамжуулан авсан мэдээллийн 68%-ийг улсын бүртгэлийн суурь мэдээлэл эзэлж байна. Банкуудын авсан мэдээллийн 87%-ийг бүртгэлийн мэдээлэл эзэлж байна. Төрийн байгууллагууд 131 сая удаа, банкууд 20,8 сая удаа ХУР системээр дамжуулан улсын бүртгэлийн суурь мэдээллийг татаж авчээ.

 

Мөн тэрээр улсын бүртгэлийн үйлчилгээг 100% e-mongolia.mn-д нэгтгэхээ мэдэгдсэн юм.

Ухаалаг засаг төслийн хүрээнд 30 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх системийг хөгжүүлж, e-mongolia.mn-тэй нэгтгэх ажлыг эхлүүлээд байгааг дуулгахад таатай байна.

—————————————————————————–

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд 2016-2018 онд Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийг орон даяар нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

 

  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийн шинэчлэл
  • 11 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын эх нотлох баримтыг цахимжуулж, нэгдсэн цахим мэдээллийн сан бий болгосон.
  • Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн дэд бүтцийн өргөтгөл
  • 13 аймгийн цахимжуулалтын тоног төхөөрөмж
  • 11 аймгийн бүртгэлийн төвийн өндөр хурдны сүлжээний холболт

 

Цахим үйлчилгээний манлайлагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон баяр хүргэе.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.10.22