11-11 ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙЛЭЭ

11-11 ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн систем, тоног төхөөрөмжид цогц шинэчлэл хийж, иргэдийн санал, хүсэлт хүлээн авах үйлчилгээнд дижитал шилжилт хийлээ.

Ойрын хугацаанд тус төвийн иргэдийн санал, хүсэлт хүлээн авах үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн e-mongolia системд нэгдэнэ.

Дижитал шилжилт хэрхэн хийв?

✅ Дижитал нийгмийн иргэний хэрэгцээнд нийцүүлж алсын зайн сувгийн тоог 3-аар нэмэгдүүлж, нийт 12 сувгаар санал, хүсэлтийг хүлээн авч байна. ➡ Биечлэн очих, утас зэргээс гадна боломжит бүх дижитал сувгийг ашиглан иргэн санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой боллоо.

✅ Ямар ч дижитал сувгаар холбогдсон төр иргэнээ биеэр очсонтой ижил түвшинд ээлтэй-цахим орчинд хүлээн авч, Дан системээр дамжуулан цахим орчинд иргэнээ танин баталгаажуулж санал, хүсэлтийг сонсдог боллоо. ➡ Таны санал таны нэр дээр баталгааждаг боллоо.

✅ Иргэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг алхам бүрээр хаанаас ч, хэзээ ч харах, хянах боломжтой. ➡ Та хариугаа хүлээж суухгүй харин шийдвэрлэлтийн явцыг хардаг, хянадаг болов.

✅ Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд иргэн үнэлгээ өгөх боломжоор хангагдлаа. ➡ Та төрийн албан хаагчид үнэлгээ өгдөг болов. Төрийн албыг илүү хариуцлагатай болгоно.

✅ “Дэлгэц хуваалцах” үйлчилгээг нэвтрүүллээ. ➡ Та 11-11 төвийн ажилтнаас  “нэг дэлгэц” зэрэг харан зөвлөмж, мэдээлэл, зааварчилгаа авдаг болов.

✅ Иргэдийн өргөдөл, гомдол, саналын цахим мэдээллийн санг ашиглан дүн шинжилгээ хийх боломжтой болов. ➡ Төр таныг сонсоно, таны саналыг шийдвэртээ тусгана.

✅ Гаргаж байгаа санал, хүсэлтдээ видео, зураг хавсаргаж, нотолгоо баримтаар баталгаажуулдаг болов.

 

Ямар сувгаар санал, хүсэлт өгөх вэ?

✅ 🚶 Мэдээж Иргэн 11-11 төв биеэр очдог хэвээрээ байгаа. Тус төв Засгийн газрын ордны зүүн хойд тал уулзварт байрладаг. 11-11 төв дээрх киоск ашиглаж болно.

✅ 📞 Утсаар уу? 11-11 дугаартаа залгана. Ажлын бус цагаар, амралтын өдрөөр ч таны дуут шууданг хүлээн авдаг боллоо. Гар утасны мессеж болон факсаар өргөдөл, гомдол, санал өгч болно.

✅ Дижитал сувгууд: www.11-11.mn веб, веб чат, мобайл апп, contact@11-11.mn имэйл;

✅ 🤩 Сошиал сувгууд: фэйсбүүк болон твиттер.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2020.09.23