Ухаалаг засаг төслийн бүтээгдэхүүн 2020

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төсөл дижитал хөгжлийг дэмжин хөрөнгө оруулж байна.

2020 онд гаргасан 12 бүтээгдэхүүн, үйлчилгээ:

1. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, техник хангамжийг иж бүрнээр нь шинэчлэв.

✅ ЦАХИМ иргэний хэрэгцээнд нийцүүлэн өргөдөл, гомдол, саналыг хүлээж авч, шийдвэрлэж байна.
✅ Санал, хүсэлт, гомдлын БИГ ДАТА цахим санг бүрдүүлэв.
✅Сувгийн тоог 3-аар нэмж, цахим орчинд иргэний өргөдөл, саналыг өөрийнх нь нэр дээр баталгаажуулж, иргэн шийдвэрлэлтийн явцыг хянаж, үнэлдэг болов.

2. Иргэдийн санал хүсэлтийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх системийг нэвтрүүлэв.
✅ Иргэдийн санал хүсэлтийн биг дата цахим сан болон бусад цахим өгөгдөлд ДҮН ШИНЖИЛГЭЭ хийж, шийдвэр гаргах процесст ашиглаж эхлэв.

3. Улсын бүртгэлийн үйлчилгээг ЦАХИМ хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэв. Техник хангамжийг нийлүүлэв.
✅ Цахим үйлчилгээг хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэв.
✅ 2021 онд Улсын бүртгэлийн 30 багц үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia порталд нэгтгэнэ.

4. e-Mongolia системийн МОБАЙЛ АППЛИКЕЙШНЫ загварчлал, ажлын даалгаврыг боловсруулж, систем хөгжүүлэх ажилд ЗӨВЛӨН дэмжив.
✅ 400,000 иргэн e-Mongolia портал, мобайл аппликейшныг ашиглан төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

5. Инновацийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
✅ Төрийн үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэх, дэмжих тогтолцоог төлөвшүүлнэ. Төр-бизнес-иргэний харилцан ашигтай түншлэл хэрэгжинэ.

6. Төрийн энтерпрайз архитектурыг загварчилж, платформыг хөгжүүлэв. ЗГХЭГ, ЗТЯ болон харьяа байгууллага, УБЕГ-т туршилтаар нэвтрүүлэв.
✅ Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим засаглалын бодлого, үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлтөөр хангана.

7. Үндэсний дата төв, ХУР системийн техник хангамжийн өргөтгөл хийж, инженерүүдийн чадавхыг бэхжүүлэв.
✅ Үндэсний дата төвийн серверийн өрөөний багтаамж 2 дахин, сүлжээний төхөөрөмжийн хүчин чадал 10 дахин нэмэгдэв.
✅ Үндэсний дата төвийн инженерүүд олон улсын сертификаттай сургалтад хамрагдаж, чадавхжив.
✅ ХУР системд холбогдсон байгууллагын тоо 6 дахин өсч, илүү их мэдээлэл солилцов.
✅ Илүү их мэдээлэл илүү олон байгууллага солилцсоноор эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийг халав. Банк, татвар, нотариатын үйлчилгээнээс лавлагааны цаасан баримтыг халав.

8. Үндэсний нөөц дата төвийг Дархан хотод байгуулав.
✅ Төрийн цахим санах ойн мэдээллийг давхар хадгална.
✅ Гал, үер, газар хөдлөлт зэрэг гамшгаас төрийн цахим үйлчилгээний мэдээллийн сан бүрэн хамгаалагдана.

9. Онлайн хурал, вебинарын нэгдсэн шийдлийг төрийн байгууллагууд ашиглаж байна.
✅ Цаг хугацаа, орон зай, цар тахлаас үл хамааран төрийн албан хаагчид онлайнаар зөвлөлдөж, хамтарч, суралцаж төрийн ажил тасралтгүй явагдаж байна.
✅ Нэгдсэн хөрөнгө оруулалт хийж, төсөв хэмнэгдэв.

10. Нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг ашиглалт оруулж, хуулийн төслийг боловсруулав.
✅ Нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталаар 108 өгөгдлийн бүрдлийг түгээв.
✅ Нээлттэй өгөгдлийн тухай хуулийн төсөл, дагалдах хууль тогтоомжийн төслийг боловсруулав.

11. Статистик мэдээлэл боловсруулах системийг иж бүрэн шинэчилж, дэд бүтцийг өргөтгөв.
✅ Статистикийн мэдээллийн систем, сүлжээ, аюулгүй байдлын техник хангамжийг иж бүрнээр шинэчилж өргөтгөв.
✅ Статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх цогц системийг хөгжүүлэв.
✅ Статистикийн мэдээллийн чанар дээшилж, статистик тоон мэдээллийг шийдвэр гаргалтад оновчтой ашиглана.

12. Статистикийн бизнес регистрийн системийг нэвтрүүлэв.
✅ Статистикийн бизнесийн регистрийн санг бусад сантай уялдуулж, тайлан мэдээг гаргах үйл явцыг хялбаршуулж, чанаржуулав.