Эх нотлох баримтыг хадгалж, хамгаалж байна.

Цахим үйлчилгээг хүргэхдээ цахим мэдээллийн санд суурилан хүргэдэг. Цахим мэдээллийн санд цаасан баримтуудын цахим хувилбар хадгалагддаг.

 

Цахим үйлчилгээний эх үндэс нь суурь буюу эх нотлох баримтын мэдээллийн сан юм. Ухаалаг засаг төслийн хүрээнд 2018 онд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахимжуулж, нэгдсэн цахим санг нэвтрүүлж, өнөөдрийн банк, санхүүгийн үйлчилгээг үзүүлэх барьцаа хөрөнгийн нотолгоог цахимаар авах боломжтой болж үр шимийг хүртээд байна.

 

Эдгээр цахим үйлчилгээний эх суурь, эх нотлох баримтын хадгалалт хамгаалалтыг найдвартай болгоход Ухаалаг засаг төслөөс хөрөнгө оруулж, эдийн хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын шүүгээ, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн билээ.

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул нийт 6 дүүргээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 146,919 хувийн хэргийг УБЕГ-ын стандартын шаардлага хангасан архивын зориулалттай газарт татан байршууллаа.

 

Зургийг: Улсын бүртгэлийн ерөнхий газар.

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж,
2021.10.07