“УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ ТЕХНИК АЖЛЫН АЙЛЧЛАЛ 2-Р САРЫН 17-21-НИЙ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дээр хэрэгжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны техник ажлын айлчлал 2025 оны 2-р сарын 17–ны өдрөөс 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Албан айлчлалын үеэр Дэлхийн банкны Цахим хөгжлийн ахлах зөвлөх Себастьян Фүү, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Цахим хөгжлийн зөвлөх Д.Амарбаясгалан, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал нар, төслийн үр шим хүртэгч талууд болох ЦХИХХЯ, ЗГХЭГ, ЭЗХЯ, БОУАӨЯ, ССАЖЗЯ, ТХААГ, Үндэсний Дата төв, И-Монгол Академи УТҮГ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын удирдлагууд болон албаны хүмүүстэй уулзалт хийж, төслийн хүрээнд хийгдэж байгаа дэд төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын төлөвлөгөөний алхмуудын талаар хэлэлцлээ.