“ОНЛАЙН ХУРАЛ, ВЕБИНАРЫН НЭГДСЭН ШИЙДЭЛ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

УХААЛАГ ЗАСАГ ТӨСӨЛ “ОНЛАЙН ХУРАЛ, ВЕБИНАРЫН НЭГДСЭН ШИЙДЭЛ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

☑ Төрийн захиргааны байгууллагад хамтран ашиглах боломжтой.
☑ Мэдээллийг зөвхөн дотооддоо хадгалдаг.
☑ Шифрээр нууцалж, аюулгүй байдлыг хангасан.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд онлайн хурал, вебинарын программ хангамжийг 2020 оны 10 дугаар сард нэвтрүүлж, төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтаар үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлжээ.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэнээс хойш Улсын онцгой комисс, аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, яам, агентлаг, орон нутгийн байгууллагын албан хаагчид энэхүү шийдлийг ашиглан цахимаар хуралдаж байна.

 

Энэхүү шийдлийн программ хангамж нь хугацаагүй лицензтэй, төрийн байгууллагууд хамтран ашиглах боломжтой, уулзалт, хурал, сургалтын дууны болон дүрс бичлэгийн мэдээллийг дотооддоо хадгалдаг, серверээс эцсийн хэрэглэгч хүртэл мэдээллийг шифрээр нууцалсан зэрэг давуу талтай тул нэгдсэн хөрөнгө оруулалтаар төсвийн ЗАРДЛЫГ хэмнэж байна.

 

Онлайн хурал, вебинарын программ хангамжийг ашиглах сонирхолтой төрийн байгууллагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим засаглал, мэдээллийн технологийн газарт албаны шугамаар хандах юм.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.12.02