УХААЛАГ ЗАСАГ ТӨСӨЛ МОНГОЛ УЛСЫН ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

Ухаалаг засаг төсөл 2015-2022 онд хэрэгжиж, Монгол Улсын Дижитал хөгжлийг дэмжихэд цогц хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ухаалаг засаг төслийн Дэлхийн банкны багийн төлөөлөгчдийг өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзлаа.

Талууд Ухаалаг засаг төслийн үр дүн болон цаашид дижитал хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

 

Тус яам болон Үндэсний дата төвтэй хамтран Ухаалаг засаг төслийн хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнгээс товч дурьдвал:

 

  • Үндэсний дата төвийн серверийн өрөөний багтаамжийг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангасан.
  • Байгалийн гамшиг, онцгой байдлын үед ашиглах Үндэсний дата төвийн Нөөц төвийг ашиглалтад оруулж төрийн цахим үйлчилгээний аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангаад байна.
  • Цэргийн бүртгэл, эмнэлгийн цаг авах зэрэг 11 байгууллагын 35 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгэсэн. Эдгээр үйлчилгээг иргэд цахимаар 400 мянган удаа авч, тэднээс гарах зардлаас багадаа 3.5 тэрбум төгрөгийг хэмнээд байна.

 

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2022.06.20