УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Бид хэн бэ?

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төсөл.

 

Бид юу хийдэг вэ?

Төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэх, дэд бүтцийг өргөтгөх, дижитал албан хаагчийг хөгжүүлэх замаар дижитал хөгжлийг дэмжинэ. e-Mongolia хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.

Манай баг: Дэлхийн банк, ЗГХЭГ, ҮСХ, ХХМТГ, ҮХГ, УБЕГ, ХХҮЕГ, ҮДТ.

 

Манай бүтээгдэхүүн

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ, ИННОВАЦИ

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем; Эд хөрөнгийн нэгдсэн цахим мэдээллийн сан; Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний систем*; 11-11 төвийн системийн шинэчлэл; Иргэдийн санал, төрийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх систем; e-Mongolia хөтөлбөрийн дэмжлэг; Инновацийг дэмжих хөтөлбөр; Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээний төвийн систем*; Төрийн энтерпрайз архитектур; Онлайн хурал, вебинарын нэгдсэн шийдэл.

 

НАЙДВАРТАЙ ДЭД БҮТЭЦ

Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийн өргөтгөл; Үндэсний нөөц дата төвийн бүтээн байгуулалт; Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн дэд бүтцийн өргөтгөл; цахимжуулалтын тоног төхөөрөмж, өндөр хурдны сүлжээний холболт; Улсын бүртгэл, халамжийн цахим үйлчилгээний техник хангамж; Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний төвийн системийн техник хангамж*; Онцгой байдлын нөхцөлд ашиглах тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж, интернетийн сүлжээ үүсгэх төхөөрөмж*.

 

ШИНЭ ЗУУНЫ ШИНЭ БАЯЛАГ-ДАТА

Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ; Бодлого, хууль эрх зүйн баримт бичгийн төсөл; Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал.

 

ДИЖИТАЛ СТАТИСТИК

Статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх цогц систем, дэд бүтцийн өргөтгөл; аюулгүй байдлын програм хангамж; Бизнес регистрийн систем; Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт; Статистик мэдээллийг татвар, цахим төлбөрийн баримтын мэдээлэлтэй уялдуулах програм хангамж.

 

ДИЖИТАЛ АЛБАН ХААГЧ

Төрийн цахим үйлчилгээг хүргэх дижитал ур чадвартай төрийн албан хаагч, инженерүүдийг бэлтгэж байна. “Яам, агентлаг, аймаг, сум, дүүрэг, хороо, баг” төрийн бүх шатны байгууллагын 8,300+ албан хаагчийн чадавхыг бэхжүүлж, дижитал нийгэмд бэлтгэв.

 

* тэмдэглээтэй бүтээгдэхүүнийг тун удахгүй танилцуулна.