Статистикийн мэдээг ашиглахад илүү хялбар болсон гэв.
Ухаалаг засаг төслийн хүрээнд Монгол Улсын статистикийн мэдээг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Статистикийн мэдээг олон нийт, иргэд, эрх баригчдад түүчээлэн хүргэдэг сэтгүүлчдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнөөдөр дугуй ширээний ард шинэлэг хэлбэрээр хийлээ. Энэ удаагийн сургалтын онцлог нь статистикийн мэдээг ашиглан анализ, дүгнэлт, нийтлэл, нэвтрүүлэг, бусад контентыг хийх туршлагаасаа сонин, телевиз, сайтын сэтгүүлч, сурвалжлагчид хуваалцан илтгэл тавин оролцож, санал солилцсон юм. Сэтгүүлчид статистикийн мэдээг ашиглахад илүү хялбар болсныг сургалтын үеэр онцолж байсан юм.
Ухаалаг засаг төслийн
Төсөл хэрэгжүүлэх нэгж
2018.11.01