Иргэдийн саналд системээр дүн шинжилгээ хийж эхэллээ
 2012 он. 11-11 төв анх удаа зайнаас (утас, вебсайт, бусад) иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч эхэлсэн.
 2020 он. 11-11 төв анх удаа Иргэдийн санал хүсэлтийн мэдээллийн ИХ ӨГӨГДЛИЙН санг бүрдүүлж, дүн шинжилгээ хийж эхлэв. Дүн шинжилгээний график, тоон мэдээллийг шийдвэр гаргах түвшний удирдлага, албан хаагчид ШУУД харж, ашигладаг болов.
Энэхүү системийн болон техникийн иж бүрэн шинэчлэлийг МУЗГ, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд хийлээ.