Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлалыг танилцуулав

Өнөөдрийн “халуун сэдэв”: ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР. 

 

Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлалыг танилцуулав.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Төрийн энтерпрайз архитектур дэд төслийн үр дүнг танилцуулах онлайн семинар өнөөдөр болж, семинарт яам, агентлагийн нэгжийн дарга, мэргэжилтэн нийт 105 хүн оролцлоо.  Семинар маргааш 2 дахь өдрөө үргэлжлэх юм.

 

Семинарын эхний илтгэлээр дэд төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар танилцуулав.

– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж юу вэ? ТЭА гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал.

-Энтерпрайз гэж юу вэ?  Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.

-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж юу вэ?  ЭА гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал. юм.

“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур?  Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэнэ.

 

 

Семинарын 2 дахь итгэлийг дэд төслийн зөвлөх Б.Ууганбаяр  Монгол Улсын хувьд Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа  байгууллагууд (ЗГХЭГ, ЗТХЯ болон түүний харьяа байгууллагууд, УБЕГ)-аас гарсан сургамж, туршлагын талаар танилцуулав.

Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоосыг, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг танилцуулав.

 

Семинар маргааш 2 дахь өдрөө үргэлжилнэ.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2021.01.28